2019-05-02
Сатору күн

Энэ хууч ярианаас ургуулан бодоход утсаар тоглох нь их аюултай зүйл ажээ. Дэлхий дээр Сатору нэртэй нэгэн хий үзэгдэл байдаг жээ. Тэр таны ямар ч асуултанд хариулт өгөх чадвартай. Үүний тулд та сүнсийг дуудах ёстой бөгөөд халаасанд гар утас болон 10 иены зоос байхад л хангалттай. Автомат утас олоод зоосоо хийн өөрийнхөө гар утас руу залгана. Сүлжээнд холбогдмогц та “Сатору-кун хэрэв та энд байгаа бол миний өмнө гарч ирээч” гэж хэлнэ. /мэдээж японоор ярих хэрэг гарна л даа/.

 

 Ингээд бүхэл бүтэн нэг хоногийн турш Сатору таны дугаар руу залгаж, таны ард гарч ирэх хүртэл хаана явж байгаагаа мэдэгдэнэ. Сатору “би чиний ард байна” гэж хэлэхэд та шууд л хариулт авахыг хүссэн асуултуудаа тавих хэрэгтэй. Гэхдээ эргэж харж болохгүй. Хэрэв арагшаа харах эсвэл асуух зүйлээ мартах юм бол сүнс таныг аваад явчихна. Ийм нэгэн төстэй түүх Ансер гэгчтэй холбоотой. Гэхдээ зарчим нь арай өөр. Асуултууддаа хариулт авахын тулд та 10 хүн цуглуулах шаардлагатай бөгөөд нэгээс хоёр дахь руу, хоёр дахиас гурав дахь утас руу гэх маягаар нэгэн зэрэг залгана. Харин сүүлийн 10 дахь утаснаас нэг дэх утас руу... утаснууд бүгд холбогдоход Ансер танд хариулахад бэлэн болно. Аль нэг утсанд нь ...  тэр 9 хүний асуултанд хариулж харин 10 дахь нь азгүйтнэ. Учир нь Ансер түүнээс асуулт асуух ёстой юм.  Хэрэв тэр асуултанд хариулж чадахгүй бол 10 дахь азгүй хүний биеийн аль нэг хэсгийг авч явдаг. Учир нь Ансер бол зөвхөн толгойноос тогтох дөнгөж бүрэлдэж байгаа “хүүхэд” бөгөөд биеийнхээ бусад хэсгийг цуглуулж яваа нь тэр аж.

Бичсэн: Enkune | цаг: 19:42 | Аймшгийн түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 4 удаа уншигдсан.



:-)
 
xaax