2019-05-02
Өшөө авалт(домог)

Өшөө авалт
Энгийн мөртлөө сургамжтай өшөө авалтын тухай ийм домог үргэлж тэдгээр сүнс, албингуудын ялагдлаар дуусдаг жамтай. Мөн сүнсний ангууч үргэлж золиос болоод байдаггүйн дээр ийм үйл явц орвонгоороо, аймшигтайгаар солигдох нь бий. Токиогийн олон дүүргүүдийн нэгд дөрвөн харгис дээрэмчдээс бүрдсэн нэгэн бүлэглэл байжээ. Тэдний нэг нь маш царайлаг, бие хаа сайтай бөгөөд үргэлж бүсгүйчүүдтэй танилцан, зочид буудалд болзоонд урьж, романтик үдшийг өнгөрүүлдэг байж. Гэтэл нэгэн удаа зочид буудлын өрөөнд нь болзоонд уригдсан хөөрхий бүсгүйг царайлаг эрийн хамтрагчид хүлээж байгаад түүн рүү дайрсан байна. Тэр нүгэлт өдөр царайлаг дээрэмчин эр нөгөө л байдлаараа бүсгүйн толгойг эргүүлж авч ирсэн нь энэ байв. Гэхдээ энэ явдал дээрэмчдийн хувьд л муугаар төгссөн байжээ. Зочид буудлын ажилчид өрөө хөлслөгсдийг гарч ирэхгүй удаад байхаар нээн ороод тэндээс бүлэг дээрэмчдийн хэдэн хэсэг болсон цогцсыг олж харжээ.

Бичсэн: Enkune | цаг: 19:31 | Аймшгийн түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 4 удаа уншигдсан.



:-)
 
xaax